Гадаад хэл сургах, сурах онол, арга зүй

FLED700 / Доктор

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гадаад хэлний хичээлийн сэдэв, тухайн бүлгийн онцлогт тохируулан сургалтын зарчмыг хэрэгжүүлэх, арга барилаа сонгох чадвартай болно. Гадаад хэлний авиазүй, хэлзүй, үгийн сан, өгүүлбэр зүйг заах ерөнхий арга зүйг эзэмшиж, гадаад хэлний сургалтын орчин үеийн арга технологи, мэдээллийн технологийн ололтыг гадаад хэл сургахад ашиглаж сурна.

Товч агуулга

Гадаад хэл, сурах сургах арга зүйн танихуйн үйл, хэл шинжлэл, сэтгэл судлалын үндэс, гадаад хэл сургалтын аргуудын хөгжиж ирсэн түүх, ухамсарлуулан ойлгуулж практикт хэрэглэх, орчуулгын, эрчимтэй, харилцааны болон хамтран суралцах аргууд, гадаад хэл сурах сургах орчин үеийн технологи, гадаад хэл сурах сургах явцад мэдээллийн технологийг ашиглах, гадаад хэлний сургалтыг хэл ба соёл хоорондын харилцаа, хэл соёл судлал, хэл орон судлалтай холбох хийгээд Монголын гадаад хэлний сургалтанд олон улсын стандартыг мөрдөж хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг судална.