Үйлчилгээний бизнес хөгжүүлэлт

HOSM303 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудад бизнес эрхлэлтийн онолын нарийн төвөгтэй байдал, онолын зарим үндсэн ойлголтуудыг судалж, тэдгээрийг практикт хэрэглэх; стратеги, үйл ажиллагааг уялдаа холбоог харуулах; жижиг бизнес эхлүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.

Товч агуулга

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес, үзэл баримтлал, онол, үйлчилгээний бизнесийн онцлог; зочлох үйлчилгээний антрепринер, бизнес эрхлэлтийг тодорхойлогч хүчин зүйлсд; зочлох үйлчилгээний бизнес сэтгэлгээ, сэтгэн бодох логик үйлдлүүд, ААНБ, бизнесийн үйл ажиллагаа, бизнес эрхлэлтийн хүчин зүйлс; Бизнесийн процесс, ур чадвар, гэр бүлийн бизнес, бизнес инкубатор, БЖДҮҮ; Бизнесийн тасралтгүй байдлын менежмент, төлөвлөгөө, аюулгүй байдал ба уян хатан байдал зэрэг ерөнхий ойлголтыг хамруулна.