Цөмийн шинжлэх ухаан, технологийн асуудал

NUCL200 / Бакалавр

Багц цаг: 2

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Цөмийн цацраг, технологийн талаарх үндсэн ойлголт, хууль, зүй тогтлыг практикт хэрэглэх зарчим, аргатай танилцах, улмаар цаашид үзэх мэргэжлийн хичээлүүдээр судлах онолын мэдлэгийг хэрэглээ болгох чадвар эзэмших, мөн цөмийн физик, технологийн суурь боловсрол эзэмших сонирхол төрүүлэх зорилготой.

Товч агуулга

Цацраг идэвх, байгалийн ба зохиомол цацраг идэвх, цацрагийг бүртгэх зарчим, химийн элементийг цөмийн аргаар тодорхойлох, бодисын бүтцийг судлах аргууд (нейтроны сарнил, рентген-дифракц, электрон микроскоп, Мёссбаэурийн спектроскоп), цацрагийн хамгаалалт, радиографи (үл эвдэх сорил, рентген-, гамма-, нейтрон-радиографийн аргууд) -ийн зарчим ба үйлдвэрлэлд хэрэглэх, цөмийн хэмжүүр (яндан хоолойг шалгах, түвшин, нягт, зузаан, чийг тодорхойлох, дамжуурга дээр жинлэх, үйлдвэрийн процессын томограф), цөмийн мөшгүүрийн зарчим ба үйлдвэрлэлд хэрэглэх, цацрагаар боловсруулах, цөмийн технологийг хүрээлэн буй орчин, хүнс, хөдөө аж ахуй, анагаах ухаанд хэрэглэх, цөмийн аргаар нас тогтоох. Цөмийн эрчим хүчийг ашиглах үндэс. Монгол улс дахь цөмийн технологийн хэрэглээ.