Мэдээллийн аюулгүй байдал

ECEN324 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр мэдээллийн аюулгүй байдлын үндсэн гурван зорилго болох мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлын талаарх үндсэн ойлголтуудыг авахаас гадна тэдгээрийг хангах аюулгүй байдлын үйлчилгээ, түүний механизмуудын талаарх онолын болон практик асуудлуудыг судална

Товч агуулга

Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголтууд, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмж г.м. аюулгүй байдлын түлхүүр шаардлагууд, OSI загварын X.800 аюулгүй байдлын архитектур, криптологийн хоёр салбар болох криптографийн алгоритмууд ба криптанализийн аргуудын талаарх ойлголтууд, криптографийн симметрик түлхүүрт классик алгоритмууд, DES, AES алгоритмууд болон ассиметрик түлхүүрт RSA, ElGamal, Elliptic Curve алгоритмууд, тэдгээрийн зохион байгуулалт, кодлох ба кодыг тайлах процесс, тэдгээрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, мэдээллийн бүрэн бүтэн байдал ба баталгааг хангахад хэрэглэгддэг хэш функц, мэдээлэл бататгах код, тоон гарын үсэг ба тоон гарын үсгийн стандартын талаар, мөн TCP/IP-ийн аюулгүй байдлын протоколууд, хөнөөлтэй програм, халдлага дайралт, илрүүлэх үндсэн техникүүд.