Дунд шатны солонгос хэлний ханз 2

KORE363 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Солонгос хэлний үгийн сан, ханзны суурь мэдлэгийг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын дунд шатны 5-р түвшний хэмжээнд эзэмшүүлнэ. Дээд түвшний солонгос хэл эзэмших суурийг тавихын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлнэ.

Товч агуулга

Түлхүүр ханзыг зохих төвшинд эзэмшин, толь бичгээс ханз хайж олох чадвартай болно. Солонгос хэлний ханзны шалтгалтын 5-р зэргийн түвшинд 8, 7, 6, 5-р түвшний нийт 500 ханзны дүрс, дуудлага, утгыг эзэмшинэ. Солонгосын орчин үеийн соёл, их сургуулийн амьдрал, зуны амралт, хаврын баяр, тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой бичвэрийн дагуу ханз, шинэ үг, ханз хэлц үг сурна. Өргөн хэрэглэдэг ойролцоогоор 800-1000 үгийн сангийн мэдлэгтэй болж яриандаа хэрэглэж сурна.