Программ хангамжийн инженерчлэлийн үндэс

ICSI214 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Программ хангамжийн инженерчлэлийн (ПХИ) үндсэн ухагдахуун ойлголт, программ хангамжийн инженерчлэлийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой. Ингэснээр цаашид судлах ПХ-ийн шаардлагын шинжилгээ, ПХ-ийн зохиомж, архитектур, ПХ-ийн хөгжүүлэлт, Програм хангамжийн төслийн менежмент, Програм хангамжийн чанар ба тест гэх мэт програм хангамжийн инженерчлэлийн төрлийн хичээлийг үзэхэд хүндрэлгүй болно. Мөн түүнчлэн үзэж судалсан програмчлалын хичээлийг Програм хангамжийн инженерчлэл талаас нь харж, нэгтгэн дүгнэхээс гадна програмын даалгавар авч бие даан шийдлийг боловсруулж задлан шинжлэх чадварыг сайжруулна.

Товч агуулга

Програм хангамжийн инженерчлэлийн үндсэн ойлголтууд, програм хангамжийг боловсруулах үндсэн арга техник, технологийн үндэс, програм хангамжийг хөгжүүлэх процессын хялбар загвар, програм хангамж хөгжүүлэх технологийн хөгжил, програм хангамж хөгжүүлэлтийн арга, объект хандлагат арга, түүний үндсэн ойлголт ухагдахуун, объект хандлагат шинжилгээ, зохиомж, объект хадлагат шинжилгээ зохиомжийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, объект хандлагат загварууд, тэдгээрийн хэрэглээ, дүрслэлийн хэлний тухай, объект хадлагат дүрслэлийн хэл, түүнийг загварчилалд хэрхэн хэрэглэх, объект хадлагат шинжилгээ, зохиомжийн үйл ажиллагаа, шинжилгээ болон зохиомжийн үлгэр загвар, тэдгээрийн хэрэглээ, дахин ашиглалт, Фреймворк болон үлгэр загвар