Палеонтологийн олдворын техник боловсруулалтын арга зүй

GPAL306 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бүх төрлийн амьтдын техник боловсруулалттай танилцах. Микропалеонтологийн, шлифийн, фотозургийн лабораториудад тодорхой цагаар зааврын дагуу ажиллах. Бактерийн палеонтологи, биометри, кладистик анализын тухай тодорхой мэдлэгтэй болох.

Товч агуулга

Палеонтологийн техник боловсруулалтын онцлогуудтай танилцуулж шлифийн болон микрофауны лабораторид тодорхой цагаар ажиллуулахаас гадна сээр нуруутны техник боловсруулалт, олдвороос фотозураг авах талаар мэдлэг олгоно. Эртний амьтад дээр биометрийн аргыг яаж хэрэглэх мөн амьтан ургамлын харилцан холбоог тэдгээрийн анатоми морфологийн ижил төст болон ялгагдах шинж тэмдгүүдийг харьцуулах маягаар тогтоох кладистик аргуудыг палеозойн амьтад дээр хэрэглэх боломжийг харуулна. Техник боловсруулалтын сүүлийн шат гэж ойлгож болох фототаблиц бэлтгэх, компьютерийн зургийн программуудыг ашиглах талаар зөвлөлгөө өгнө.