Зочлох үйлчилгээний салбарын онол, практик

SMHO700 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ерөнхий компетенц: Зочлох үйлчилгээний онол, практикийн эх сурвалжуудыг эрж хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшинэ. Судалгааны компетенц: Зочлох үйлчилгээний даяаршил, тогтвортой хөгжил, олон улсын сүлжээний онол, практикийн мэдлэгт тулгуурлан өрсөлдөх чадварын шинжилгээ хийх сайжруулах хөтөлбөр боловсруулах, тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулах, брэнд бүтээгдэхүүн бий болгох төсөл, хөтөлбөр боловсруулах зэрэг судалгаа, шинжилгээ хийх, тооцоолох, бичиж боловсруулах зэрэг цогц чадамж эзэмшинэ. Мэргэжлийн компетенц: Оновчтой мэдээлэл цуглуулах, шаардлагатай эх сурвалжийг ашиглах, цагийн менежмент хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүтээлч шүүмжлэл, таамаглал дэвшүүлэх зэрэг ерөнхий чадамж эзэмшүүлнэ.

Товч агуулга

Байр сууц, хоол ундааны нийгмийн үйлчилгээ, хувьсал, бизнесийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн үзүүлэлт, бодлого төлөвлөлт, даяаршил, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжил, инновацийн үйл явц, трансфер, бенчмарк, үндэстэн дамнасан үйлчилгээ, Е бизнес, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төрийн бодлого, концессийн төрөл, сүлжээний бренд, чөлөөт цагийн амралт, аяллын үйлчилгээний төрөлжилт, бүс нутгийн аялал жуулчлалын сүлжээ, нутгийн удирдлагын иргэдийн оролцоо, аймгуудын өрсөлдөх чадвар зочлох үйлчилгээний салбарын хөгжилтэй холбоотой асуудлыг олон талт өнцгөөс танин мэдэх агуулгатай юм.