Минералоги II

GEOL205 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгаль дээр тархсан исэл, силикат, борат, фосфат, вольфрамит, молибдат, сульфат, карбонат, галоидын бүлгийн эрдсүүдийн дотоод бүтэц, химийн найрлага, тэдгээрийн гадаад хэлбэр дүрс, байгальд тохиолдох хэлбэр, физик шинжүүд, төстэй эрдсүүдээс ялгах арга зам, ашигт малтмалын ордын тархалт, улс ардын аж ахуйд хэрэглэгдэх салбар зэргийг тодорхойлж үзнэ.

Товч агуулга

Байгаль дээрх исэл, силикат, борат, фосфат, вольфрамит, молибдат, сульфат, карбонат, галоидын бүлгийн эрдсүүдийн структур болон химийн холбооны төрлүүд, найрлага, гадаад хэлбэр дүрс, физик шинжүүд, тэдгээрийн үүсэх процессууд, төстэй эрдсүүдээс ялгах аргууд, орд газар, практик ач холбогдол зэргийг судлана.