Хэрэглэгчийн зан төлөв

MRKG303 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлээр оюутныг хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцоолох, хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргах үйл явцыг судлан маркетингийн шийдвэр гаргахад ашиглаж сургахад оршино.

Товч агуулга

Хэрэглэгчийн зан төлөв хичээлээр хэрэглэгчийн зан төлөв хичээлийн судлах зүйл, хэрэглэгчийн тухай онолууд, хэрэглэгчийн зан төлвийн загвар, хэрэглэгчийн төрлүүд, хэрэглэгчийн сэтгэл зүй, танин мэдэх үйл явц, ойлголт, мэдрэмж, хэрэгцээний шатлалын тухай ойлголт, хэрэглэгчийн худалдан авалтын шалтгаан, сэдэл, үйлдэл, ойлголт, хандлага, хэрэглэгчийн хувийн шинж чанар, нөөц боломж, мотиваци, хэрэглэгчийн үнэт зүйл, амьдралын хэв маяг, хувь хүний шинж чанар зэрэг дотоод хүчин зүйлс, хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг гадаад хүчин зүйлс болох соёл, нийгмийн анги давхарга, төрөл бүрийн бүлгүүд, өрх гэр, нөхцөл байдал тэдгээрийн нөлөөлөл, нөлөөллийн далайц, хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргах үйл явц, түүний онцлог шинжүүд, хэрэгцээгээ мэдрэх болон мэдээлэл хайх үйл явц, худалдан авалтын хувилбаруудыг үнэлэх, худалдан авах тухай шийдвэр гаргах, худалдан авсны дараах зан төлөв буюу худалдан авалтаа үнэлэх үйл явц, байгууллагын зан зээл дээрх худалдан авагчын худалдан авах зан төлөв, түүний онцлог, нөлөөлөх хүчин зүйлс, хэрэглэгчийн бүтээгдэхүүний тухай болон түүний ашиглалт, хэрэглээ, худалдан авалтын талаарх мэдлэг, хэрэглэгчийн бүтээгдэхүүнд хандах хандлага, бүтээгдэхүүний тухай мэдлэгийн загвар, пүүсийн зүгээс хэрэглэгчээ сургах зорилго, үйл явц, хяналт, хэрэглэгчийн зан төлөв болон бүтээгдэхүүн, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалтын шийдвэрүүд, хэрэглэгчийн зан төлвийг судлахын ач холбогдол зэргийг судлана.