Байгууллагын өөрчлөлт ба инновацийн менежмент

MNGT725 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгууллагын өөрчлөлтийн менежментийн үзэл баримтлалт, инновацийн тогтолцоо, дэд бүтэц бодлого үйл ажиллагааны үндсэн чиглэл , хөтөлбөрийн талаар ойлголт мэдлэгтэй болж байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийн шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлт хийх арга, загваруудыг нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэж оновчтой шийдвэр гаргах, инновацийн төсөл хөтөлбөр боловсруулах арга аргачлалд суралцан өөрчлөлт, шинэчлэлийн ач холбогдлыг танин мэдсэн байна.

Товч агуулга

Өөрчлөлтийн удирдлагын мөн чанар, үзэл баримтлал, өөрчлөлтийн удирдлагын зарчмууд, хамрах хүрээ, байгууллагын дотоод гадаад шинжилгээ, өөрчлөлт хийх арга замууд, хэрэгжүүлэх үе шатууд, үр дүн инновацийн мөн чанар, тогтолцоо, дэд бүтэц, төсөл хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл ба хөтөлбөрүүд стратеги, гадаад улс орнуудын инновацын үйл ажиллагаа, Монгол дахь инновацын хөгжлийн төлөв хандлага зэрэг ойлголтууд багтана.)