Монголын уламжлалт сүү сүүн бүтээгдэхүүн

BIOC707 / Доктор

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монголын уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт технологи, сүү сүүн бүтээгдэхүүний төрөл зүйл, химийн болон биологийн үнэт шинж чанар, хэрэглээний талаар судлана. Сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдолыг орчин үеийн биологийн түвшинд ойлгох. Уламжлалт болон орчин цагийн технологийг хослуулан шинэ сүүн бүтээгдэхүүн гаргаж авах онолын мэдлэг өгөх.

Товч агуулга

Тухайн хичээл нь монголын уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүн, түүний төрлүүд, түүх, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, сүү үүсэх механизм, химийн найрлага, сүүн бүтээгдэхүүний физик, хими, микробиологи, эсгэлэн сүүн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, сүү боловсруулах орчин үеийн технологиуд, Биоидэвхт сүүн бүтээгдэхүүнүүд, уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүний биополитикийн талаар судлана.