Биогеогазарзүй

GEOG402 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биогазарзүйн шинжлэх ухааны суурь хэрхэн тавигдан хөгжсөн хөгжлийн түүх, үйл явц болон амьтан, ургамлын өнгөрсөн болон өнөө үеийн тархалтыг цаг хугацаа, орон зайн хувьд судлах зорилготой. Хичээлээр биогазарзүйн салбар шинжлэх ухааны үүссэн түүх, амьд биесийн хувьслын үйл явц, тектоникийн хөдөлгөөн ба эртний амьтан, ургамлын үлдвэр, амьтан, ургамлын мөхөл, өвөрмөц амьтан, ургамлын тархац зүй тогтол болоод одоогийн тархалтын зүй тогтлын талаарх ойлголт, мэдлэгийг судалгааны материал, баримтууд дээр үндэслэн судалдаг. Биогеогазарзүй нь хаана, ямар зүйл яагаад тархсан байна вэ? гэсэн асуултанд хариулахыг эрмэлздэг ба эдгээр асуудалд хариулахын тулд биологи, геологи болон физик газарзүйн салбар ухаанууд болох уур амьсгал, цаг уур, хүрээлэн буй орчин, хөрс судлал, экологи зэрэг бусад шинжлэх ухаантай нягт уялдаатай, харилцааг ойлгож тэдгээртэй уялдсан судалгааны ерөнхий ба нарийвчилсан аргуудыг сурах, эзэмших, ашиглах зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээлийг судалснаар физик газарзүйн салбаруудаас гадна биологи, геологи, геохими, палеонтлоги ба археологийн салбарт хэрэглэгддэг биогеогазарзүйн үндсэн ухагдахуунуудыг судлахаас гадна цаашид дэлхий судлалын салбаруудаар мэргэшихэд үндсэн суурь мэдлэгийг эзэмших, судалгааны зарим арга барилд суралцах шинжлэх ухааны ач холбогдолтой.