Оюуны өмч, технологийн худалдаа

COMR706 / Магистр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчин, хүчтэй өрсөлдөөн дунд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн өмнө оюуны өмч, технологийн дэвшлийг бизнестээ ашиглах, шинэ бараа бүтээх, бизнесийн үйл ажиллагаа, бараа, үйлчилгээндээ инноваци хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Оюуны өмч, технологийг бүтээх, бизнест нэвтрүүлэх, бодит бараа, үйлчилгээ болгон хөгжүүлэхэд технологийн, бизнесийн, хууль эрх зүйн, үйлдвэрлэлийн олон талт мэдлэг, чадвар шаардлагатай юм. Энэхүү хичээлийн зорилго нь оюуны өмч, технологийг бизнест ашиглах боломж, арга замыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэх ба оюуны өмч, технологийг эдийн засаг, нийгэмд хэрэгцээт бараа, үйлчигээ, инноваци болгон нэвтрүүлэх мэдлэг, чадвар бүхий суралцагчдыг бэлтгэхэд ач холбогдол оршино. Академик компетенц: Оюуны өмч, технологийн худалдааны чиглэлээр сүүлийн үеийн олон улсын болон Монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онолын асуудлуудад дүн шинжилгээ хийх, судалгааны хөгжлийн хандлагыг тодорхойлох Судалгааны компетенц: • Судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох Ерөнхий компетенц: • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар • Системтэйгээр төлөвлөх. (мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралдтай зүйлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг шалгах, харьцуулан сонгох) • Хувь хүний ур чадвар ба дадал. (шинийг санаачлах эрмэлзлэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх) • Багаар ажиллах (баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх) • Харилцааны болон яриа, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлийн чадвар

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд оюуны өмчийн үндсэн салбар болох аж үйлдвэрийн болон зохиогчийн эрхийн өмч, тэдгээрийн үндэсний болон олон улсын түвшний хамгаалалт; бизнесийн үйл ажиллагаанд оюуны өмч, технологийн үзүүлэх нөлөө, ач холбогдол; оюуны өмчийг арилжаанд оруулж ашиг, орлогоо хэрхэн өсгөх; оюуны өмчийн үнэлгээг хийлгэж аж ахуйн нэгжийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх; худалдааны нууц, технологи дамжуулалт; оюуны өмчийн бодлого, хяналтын талаар судлах болно.