Бэлчээрийн ургамалжилт

BOTA306 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх арга зүйг эзэмших, зохистой ашиглалтын биологи үндсийг боловсруулах чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх зорилготой.

Товч агуулга

Монгол орны бэлчээр, түүний тэжээлийн нөөц, судалсан түүх, хадлан бэлчээрийн ургамлын экологи-биологийн онцлог (навчны талбайн индекс), үрт, үрт бус харьцаа, өвслөг ургамлын нахиа, навчны байрлал, үндэс, хагд, олон наст өвслөг ургамлын үржих аргууд, вегетацийн үе шатууд, хэнзлэлт, ургамалжилт болон ургац вегетацийн үе шатуудаар өөрчлөгдөх нь), ургамлын шимт чанар, тодорхойлох арга, хэмжих нэгж, ургамлын идэмжит чанар, тодорхойлох арга, үнэлгээ, Монгол орны бүс бүслүүрийн бэлчээрийн хуваарилалт, ашиглалт, тархалт, хадлангийн ажил (хадах хугацаа, хадах өндөр, хадсан өвсийг хатаах), бэлчээрийн даацыг тооцоолох, бэлчээрийн доройтол, доройтлын шалгуур үзүүлэлтүүд, түүний шалтгаан, үр дагавар, бэлчээрийн менежмент