Микроэкономиксийн үндэс
ECON101 / Бакалавр
Багц цаг: 3
Санхүү, эдийн засгийн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 16 хоног
Зорилго
Энэ хичээлээр зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг хууль, зүй тогтлуудыг микро түвшинд танин мэдэх, зах зээлийн харилцаанд оролцож буй субъектуудын үйл ажиллагаа, харилцан уялдааны механизмыг судлах, зорилгоо шийдвэрлэх арга замуудтай танилцах анхан шатны мэдлэг олгох зорилготой.
Товч агуулга
Эдийн засгийн ухааны үүсэл хөгжлийн товч тойм, судлах зүйл, судалгааны арга, хэрэглэгдэхүүнүүд, эдийн засгийн үндсэн асуудлууд, эдийн засгийн тогтолцоо, түүний төрлүүд, онцлог, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндсэн суурь ойлголтууд, микро эдийн засгийн онолын судлах зүйл, зах зээлийн тухай ойлголт, бүтэц, үйлчлэх механизм, микро эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын зорилго, зах зээлийн эрэлт, эрэлтийн хууль, эрэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлс, эрэлтийн муруй, эрэлтийн функц, нийлүүлэлт, нийлүүлэлтийн хууль, нийлүүлэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлс, нийлүүлэлтийн муруй, нийлүүлэлтийн функц, зах зээлийн үнэ, түүний үүргүүд, зах зээлийн тэнцвэр, микро эдийн засаг дахь төрийн оролцоо, татвар, тасаас, үнийн дээд болон доод түвшин тогтоох, түүний үр дүн , мэдрэмж, түүний эдийн засгийн утга санаа, мэдрэмжийн төрөл хэлбэрүүд, тэдгээрийг тооцох арга, бизнесийн зохион байгуулалтын хэлбэрүүд, тэдгээрийн төсөөтэй болон ялгаатай талууд, бусдаас ялгарах давуу болон сул талууд, үйлдвэрлэлийн онол, үйлдвэрлэлийн функц, үйлдвэрлэлийн үр дүнг судлах хандлага, бүтээгдэхүүн, түүний ангилал, үйлдвэрлэлийн үр өгөөж буурах хууль, түүний зүй тогтлууд, өргөжилтийн үр өгөөж, үйлдвэрлэлд нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрийн оновчтой хэмжээг тодорхойлох асуудлууд, үйлдвэрлэлийн зардал, түүнийг ангилах болоод хэмжих, шийдвэр гаргалтанд ашиглах, зардлыг хамгийн бага байлгах асуудал, пүүсийн орлого, түүний ангилал, пүүсийн ашиг, түүнийг хамгийн их байлгах тухай асуудал, зах зээлийн өрсөлдөөний хэлбэрүүд, тэдгээрийн төсөөтэй болон ялгаатай талууд, давуу болон сул талууд, төгс өрсөлдөөнт, монополь, монополь өрсөлдөөнт, олигополь зах зээл, тус зах зээлүүд дээр ашгаа хамгийн их байлгах шийдвэр гаргалтын төсөөтэй болон ялгаатай талууд, үндсэн тэнцвэрүүд, хүчин зүйлийн зах зээлийн хэлбэрүүд, хөдөлмөрийн зах зээл, цалин, капиталын түрээс зэрэг сэдвүүдийн хүрээнд суурь түвшинд авч үзнэ.