Антропологи ба орон судлал

ANTH607 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээл нь Антропологиос өөр мэргэжлээр суралцаж буй магистрантуудад нийгэм соёлын антропологийн ухааны үүсэл хөгжлийн түүх, үндсэн ойлголтууд, судалгааны арга зүй, онолын мэдлэгийг олгохоос гадна, Антропологийн ухаан болон бусад шинжлэх ухаануудын, ялангуяа орон судлал, олон улс садлалын салбарын харилцан хамаарлыг танилцуулж, бие даан судалгаа хийх арга барил эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Антропологиос өөр мэргэжлээр суралцаж буй магистрантуудад зариулсан энэ хичээлийн үндсэн агуулга нь нийгэм соёлын антропологийн ухааны үүсэл хөгжил, түүний дэд салбарууд, үндсэн ойлголтууд, онолын үндсэн мэдлэг, арга зүйн асуудлыг хамрана. Мөн нийгэм-соёлын антропологи ба орон судлал, олон улс садлалын салбарын харилцан хамаарлыг товч үзнэ. Нийгэм-соёлын антропологи нь хүний нийгэм, соёлын ялгаатай байдлыг судалдаг нийгэм хүмүүнлэгийн ухаан бөгөөд соёлыг тодорхой нийтлэгүүдийн жишээн дээр судлан тэдний адил болон ялгаатай талуудыг харьцуулдаг. Бид ялгаатай соёлын уламжлалд хүмүүс хэрхэн амьдарч, өдөр тутмын амьдралаа зохион байгуулдаг ба нийгмийн өөрчлөлтүүдийг хэрхэн даван туулдгийг: гэр бүл ураг төрөл улс төр эдийн засаг урлаг шашин шүтлэг болон бусад институциудаар дамжуулан ойлгоно. Мөн дээрх болон бусад соёлын элементүүдийн хоорондын уялдаа холбоог авч үзэх бөгөөд нийтлэгүүдийн ялгаатай байдлыг дүрслэх, танин мэдэх, ойлгох, анализ хийх нийгэм соёлын антропологийн судалгааны аргууд, онолуудтай танилцана.