Физикт суурилсан симуляци

ICSI327 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Компьютерын шинжлэх ухааны нэг чухал бөгөөд эрчимтэй хөгжиж байгаа салбарын нэг нь компьютерын графикын анимейшн, симуляци юм. Энэхүү салбар нь урлаг, анагаах ухаан, энтертайнмент, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагдаж байна. Иймд компьютер графикт хэрэглэгддэг төрөл бүрийн тооцоолол ба онол түүний хэрэглээтэй танилцаж, програмчлах арга техникийг эзэмшихэд энэхүү хичээлийн үндсэн зорилго оршино.

Товч агуулга

Энэ хичээлээр Компьютерийн анимейшн ба симуляцийн тухай удиртгал, түүний хэрэглээ; Графикын стандартууд, OpenGL, GLUT сангийн функцүүд; Графикын програмын ерөнхий бүтэц; 3 хэмжээст математикын ойлголтууд; Бүтэцлэгдсэн нуглардаг объектүүд, даавууны симуляци; Хатуу биетийн динамик, Анимейшны үндсэн техникүүд; Inverse Kinematics; Character rigging; Нүүрний хөдөлгөөний анимейшн; Хязгаарлалт ба шүргэлцэл; Шингэний симуляци; Эгэл бөөмсийн систем ба түүний хэрэглээ зэрэг агуулгыг үзэж судална.