Соёл дамнасан судалгааны арга

ANTH703 / Доктор

Багц цаг: 2

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Антропологи дахь соёл дамнасан судалгаа, түүний арга зүйг эзэмшсэнээр хүний нийгэм соёл, тэдгээрийн олон янз байдлын тухай өргөн мэдлэгтэй болж, өөр өөр соёл, зан заншлыг ойлгодог, хүндэлдэг болох төдийгүй, соёл өөр нийгэм соёлын хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, зан төлөв, амьдрах арга барилыг харьцуулан судлах чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Нийгэм, соёлыг судалсан угсаатны зүйчдийн судалгаан дээр тулгуурлан соёл дамнасан, харьцуулсан онолын судалгаа хэрхэн хийгдэж ирсэн уламжлал, орчин үеийн хандлага, арга зүй болон соёл дамнасан судалгаа хийсэн эрдэмтдийн судалгааны тоймыг танилцуулж, бие даан судалгаа хийх чадвар эзэмшүүлнэ.