Инженерийн электродинамик

ECEN212 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хугацаанаас хамааран өөрчлөгдөж буй цахилгаан ба соронзон орны онол буюу электродинамик нь өндөр давтамжийн электроник ба холбооны технологийн тулгуур үндэс юм. Максвеллийн тэгшитгэлийг эхлэл болгон түүнээс хувьсан өөрчлөгдөж буй цахилгаан соронзон орны шинж төрхийг гаргаж түүнийг үүсгэх болон дамжуулах системийн загварчлал, хэрэглээний талаар суурь мэдлэг олгоход хичээлийн зорилго оршино

Товч агуулга

Оронгийн онолын тухай. Вектор ба орон. Цахилгаан ба Соронзон орны тухай. Максвеллийн тэгшитгэлийн интеграл хэлбэр. Статик орон. Максвеллийн тэгшитгэлийн дифференциал хэлбэр. Нэгэн төрлийн хавтгай долгион. Долгионы туйлшрал ба энерги. Материаллаг орчин дахь орон ба долгион. Материаллаг орчин дахь долгионы тэгшитгэл ба түүний шийд. Захын нөхцөл. Нэгэн төрлийн хавтгай долгионы ойлт ба дамжуулалт. Цахилгаан соронзон потенциал, түүний хэлхээ ба системийн хэрэглээ. Потенциал функцууд. Багтаамж, дамжуулал ба индукцлэл. Тоон электроникийн дамжууллын шугам. Холбооны системийн дамжууллын шугам. Дамжууллын шугамын зохицол. Смитийн диаграм. Электроник ба оптоэлектроник дахь долгионы чиглүүлэх зарчим. Цахилгаан хөндлөн ба соронзон хөндлөн долгион. Резонатор. Оптик мяндас. Цацаргалт ба антенны зарчим. Шугаман антенн. Антенны багц. Төгсгөлөг ялгаварын арга. Моментийн арга. Төгсгөлөг элементийн арга