Улс төрийн сэтгэлгээний түүх I

POLI200 / Бакалавр

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс төр судлалын ухаанаар мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудад эртнээс эдүгээ хүртлэх үеийн дэлхий нийтийн улс төрийн сургаалын түүхээр шинжлэх ухааны үндэстэй, системтэй онолын мэдлэг эзэмшүүлэх, түүнийг оюутнууд бие дааж бүтээлчээр гүнзгийрүүлж судлах арга барил, зохих чадвартай болгоход оршиж чиглэгднэ.

Товч агуулга

Улс төрийн сэтгэлгээний үүсэл. Улс төрийн сургаалийн түүхийн судлагдахуун. Улс төрийн сургаалын үүсэл хөгжлийн зүй тогтол, бүтэц. Улс төрийн сургаалын түүхийг судлах арга зүй, арга. Улс төрийн сургаалын түүх бичлэг. Улс төрийн сургаалын түүхийн үе шатууд. Эртний Дорно дахины улс төрийн сэтгэлгээний ерөнхий шинж. Египетийн улс төрийн сэтгэлгээ. Вавилончуудын улс төрийн үзэл санаа. Эртний Энэтхэгийн улс төрийн сэтгэлгээ. Түүхэн нөхцөл, үүсэл хөгжлийн үе шат, сурвалж бичиг, үндсэн ойлголтууд. Брахманизмын улс төрийн үзэл санаа. Буддизмын улс төрийн үзэл санаа. Эртний Хятадын улс төрийн сэтгэлгээ. Күнзийн нийгэм-улс төрийн сургаал. Мо-цзын (моизм) нийгэм-улс төрийн үзэл санаа. Легистууд тэдгээрийн улс төрийн сургаал. Даосизмын улс төрийн үзэл санаа. Эртний Грекийн улс төрийн сургаал. Түүхэн нөхцөл, үүсэл, ерөнхий шинж. Эртний Грекийн түрүү үеийн улс төрийн сэтгэлгээ (мэө YIII-YI зуун). Эртний Грекийн улс төрийн сургаалын хөгжлийн оргил үе (мэө Y-IY зуун). Платоны улс төрийн сургаал. Аристотелийн улс төрийн сургаал. Эллинизмийн үеийн улс төрийн сэтгэлгээ (мэө IY зууны II хагасаас манай эриний II зуун). Эртний Ромын улс төрийн сургаал. Түүхэн нөхцөл, ерөнхий шинж, үндсэн чиглэлүүд. Плебейчүүдийн хөдөлгөөний улс төрийн үзэл санааны үндэс. Лукрецийн нийгэм-улс төрийн үзэл. Цицероны улс төрийн сургаал. Ромын стоикууд. Түрүү үеийн христосын шашны улс төрийн үзэл санаа. Христосын шашны үүссэн түүхэн нөхцөл, улс төрийн үзэл санааны эх. Хүн төрөлхтний эцсийн хувь заяа ба бурхны авралын тухай сургаалын улс төрийн утга агуулга. Улс төрийн засаглал, төрийг үзэх үзэл. Нийгмийн хэм хэмжээ, тэгш байдал, эрх чөлөө, өмчийг үзэх үзэл. Христосын шашны улс төрийн номлол үүссэн нь. Августины улс төрийн сургаал. Дундад зууны үеийн Баруун Европын улс төрийн сургаал. Теократ онол. Дундад зууны үеийн ересейн улс төрийн үзэл санаа. Дундад зууны үеийн схоластик улс төрийн онол. Аквины Фома. Дундад зууны үеийн хуульчид. Падуаны Марсилийн төр хуулийн тухай сургаал. Дундад зууны үеийн Араб Дорно дахины улсын улс төрийн сургаал. Ислам дахь улс төрийн асуудал. Арабын философчдын бүтээл дэхь улс төрийн үзэл санаа. Эртний Оросын төр улсад тогтсон улс төрийн үзэл суртал. Москвагийн төр улсын улс төрийн үзэл санааны төлөвшил. XYI зууны Баруун Европын улс төрийн сургаал. Төр, улс төрийн талаарх Н.Макиавеллийн сургаал. Реформацийн үеийн улс төрийн үзэл. Ж.Боденийн улс төрийн сургаал. Эртний социализмын улс төрийн үзэл санаа. Т.Мор, Т.Кампанеллийн бүтээл дэхь төр эрхийн асуудал.