Технологи ба эргологи

ARCH801 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Хүн төрөлхтөний өнгөрсөн түүхийн ул мөрийг эд өлгийн биет дурсгалаар судлах археологийн шинжилгээний явцад эртний хүмүүсийн бүтээсэн олон төрлийн бүтээгдэхүүний хэлбэр, хэрэглээ, хэрхэн үйлдэж ирсэн технологийн хөгжлийн асуудлыг судлах шаардлага зайлшгүй гарна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд химийн болон физик, механикийн үйл явцыг ашиглах тухай сургаал буюу технологи, бүтээгдэхүүний хэлбэрүүд ба түүнийг хэрхэн ашиглах тухай сургаал буюу эргологийн тухай цэгцтэй мэдлэг өгөхөд хичээлийн зорилго, ач холбогдол оршино. Түүнээс гадна, технологи ба эргологи хэмээх нь ялангуяа археологийн сэргээн засварлагч мэргэжлээр суралцагсад заавал үздэг ёстой хичээл болно.

Товч агуулга

Тус хичээлээр эртний хүмүүсийн бүтээсэн олон төрлийн бүтээгдэхүүний хэлбэр, хэрэглээ, хэрхэн үйлдэж ирсэн технологийн хөгжлийн асуудлыг судлана. Үүнд: Материал судлал: чулуу, керамик, шил, будаг, цавуу, төмөрлөг, мод, арьс, яс, эвэр, Багаж хэрэгсэл, Технологи: Чулуу боловсруулах ажил, материал бэлтгэх, хагалах, үрэх, хөрөөдөх, нүхлэх, Керамик боловсруулах: түүхий эд бэлтгэх, хэлбэр оруулах, цутгах, хатаах, шатаах, чимэглэх, Төмөрлөг боловсруулах: хүдэр бэлтгэх, хайлуулах, цутгах, давтах, ширэх, гагнах, чимэглэх аргууд, Мод, яс, цаас, эсгий боловсруулах, Даавуун эдлэл: материал бэлтгэх, утас ээрэх, нэхэх, будах, Арьс шир боловсруулах технологи: Эргологи: Багаж зэвсэг ба түүний хэлбэрийн хувьсал, Ангийн болон байлдааны зэр зэвсэг, Газар тариалангийн хэрэгсэл, Гал гаргах хэрэгсэл, Тээврийн хэрэгсэл, Барилга сууц, Хувцас засал, Шивээс, Үсний засалт, Гоёл чимэглэлийн зүйлс багтана