Олон улсын санхүүгийн онол

ECON713 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Уг хичээл нь оюутнуудад олон улсын эдийн засгийн нэг үндсэн салбар болох олон улсын санхүүгийн үндсэн арга хэрэгсэл, загварууд болон олон улсын макро эдийн засгийн чиглэлээр сүүлийн үед хийгдэж буй судалгааны ажлуудын талаар танилцуулах зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд оюутнууд нээлттэй эдийн засгийн талаар судална. Нээлттэй нөөцийн эдийн засгийн нэг болон олон бүтээгдэхүүнтэй загваруудыг судална. Энэхүү онолын загварын тавил, загварын шийдэл, үр дүнг судална. Загварын практик хэрэглээтэй холбоотой хэрэглээний корреляци хамаарлын оньсогын тухай авч үзнэ. Олон бүтээгдэхүүнтэй жижиг нээлттэй эдийн засгийн загварыг судална. Мөн жижиг нээлттэй орны стохастик загварыг судалж, загварын үр дүнг эмпирик судалгаатай харьцуулна. Энэ хэсэгт оюутнуудад загварыг судлахад шаардлагатай нэмэлт мэдлэг болох Wiener процесс, Ito-гийн лемма, тасралтгүй үеийн Беллманы тэгшитгэлийн талаарх ойлголтуудыг өгнө. Бүрэн санхүүгийн зах зээлтэй олон улсын эдийн засгийн мөчлөгийн загварыг судална. Судалгаанд шаардлагатай динамик программчлалын талаарх ойлголтыг өгнө. Эрсдлийн хэрхэн хувааж байгааг шинжилж, хэрэглээний өсөлтийн хоорондын хамаарлыг загвараас гаргана. Гарсан үр дүнг эмпирик судалгаа болон өмнөх загваруудын үр дүнтэй харьцуулна. Бүрэн бус санхүүгийн зах зээлтэй загваруудыг ашиглан олон улсын хөрөнгийн зах зээлийн уян хатан бус байдлыг судална. Олон улсын хориг арга хэмжээ /sanction/ бүхий загварыг авч үзнэ. Тэнцвэрийн хэрэглээг гаргаж, бүрэн зах зээлтэй үеийнхтэй харьцуулна. Мөн хориг арга хэмжээний түвшин тэнцвэрт хэрхэн нөлөөлж байгааг харна. Түүнчлэн репутаци буюу нэр хүнд бүхий загварыг авч үзнэ. Өр төлөхгүй нөхцөлд хэрэв олон улсад нэр хүндээ алдаж дахин зээлдэх боломжгүй болдог бол тэнцвэрийн хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх вэ? Бусад загваруудтай харьцуулна. Олон улсын эдийн засгийн мөнгөний талын загваруудыг судална. Үүнд жижиг нээлттэй, мөнгө бүхий эдийн засгийн загварт суурилан валютын нэрлэсэн ханшийг тодорхойлогч хүчин зүйлсийг судална. Мөн бэлэн мөнгөний хэрэгцээний хязгаарлалт бүхий загваруудыг авч үзнэ. Нээлттэй эдийн засгийн мөнгө, мөнгөний бодлогыг судална. Түүнчлэн хичээлийн эцэст 2008 оны олон улсын санхүүгийн хямрал, хямралын үеийн мөнгөний бодлогын зохицуулалтын тухай ярина.