Академик англи хэл-2 /Дунд-бичих/

AENG128 / Бакалавр

Багц цаг: 1

Хүмүүнлэгийн ухааны салбар

Улирал харгалзахгүй

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр бичих үндсэн чадваруудыг дээшлүүлэх, суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт, судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг ашиглан англи хэлний дунд түвшинд бичих чадварыг хөгжүүлэхэд хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Суралцагчид академик бичлэгийн 3 үе шатад (мэдээлэл цуглуулах, зохион байгуулалт хийх, бичих ба хянах) суралцах бөгөөд цогцолборын зөв хэлбэр, бүтэц, агуулгыг ашиглаж сурах, тодорхой болон ерөнхий мэдээллийг ялгах, гол санааг тоймлон харуулах бүдүүвч зураг, Веннийн диаграмм хийх, судалгаа явуулах, багаар үр бүтээлтэй ажиллах, гадна эх сурвалжаас авсан мэдээллийг ишлэх, баяжуулалт бүхий цогцолбор бичих, мэдээлэл бэлтгэхэд график ашиглах, ярилцлага авч, тэмдэглэл хөтлөх, мэдээллийг уялдаа холбоотойгоор үзүүлэх, судалгааны материалаас зөв иш татах, хэл зүйн мэдлэгээ ашиглан дасгал ажиллах, бичгийн хэл ба ярианы хэлний ялгааг таних зэрэгт суралцана.