Сэтгүүл зүйн судлал шүүмжлэл

JOUR300 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сэтгүүл зүйн судлалын талаарх гол гол бүтээлүүдтэй танилцах, Сэтгүүл зүйн судлалын талаар тодорхой мэдээлэл олж авах, Сэтгүүл зүйн судлалын тулгамдсан асуудлуудын талаар мэдлэгтэй болох, Сэтгүүл зүйн түүх, онол, практикийн асуудлаар судалгаа хийх, зохих дадал, чадвар эзэмших, Сэтгүүл зүйн бүтээлүүдэд задлан шинжилгээ хийх аргуудтай танилцаж, тодорхой бүтээлийн талаар шүүмж бичих чадвартай болно.

Товч агуулга

Энэ хичээлээр сэтгүүл зүйн судлал, шүүжлэлийн талаар ойлголт өгч, үүсэл, хөгжлийн үндсэн үе шатууд, сэтгүүл зүйн судлалын гол төлөөлөгчдийн бүтээлүүдтэй танилцах болно. Мөн судалгааны ажлын төрлүүд, тэдний бүтэц, сэтгүүл зүйн бүтээлүүдэд задлан шинжилгээ хийх аргуудтай танилцаж, тодорхой бүтээлийн талаар шүүмж бичих чадвартай болно. Орчин үеийн сэтгүүл зүйн судлалын дэлхий дахины болон монголын сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийн хөгжлийн хандлага, тулгамдсан асуудлуудын талаар мэдлэнг олж авна.