Орчин үеийн физикийн асуудлууд

PHYS701 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь суралцагчдын оролцоонд суурилан орчин цагийн физикийн шинжлэх ухааны чиг хандлагын талаар ойлголт авах, хэрэглэх, тайлбарлах чадвар, дадалтай болоход оршино.

Товч агуулга

Энэ хичээл нь Орчин цагийн физик нэрийн дор явагдах гурван багц хичээлээс тогтоно. Үүнд: Харьцангуйн тусгай онол, квант механик, атом молекул, лазерын физик, нано физик, эгэл бөөмс, цөмийн физик, астрофизик ба космологи зэрэг өнгөрсөн зуунд физикийн шинжлэх ухаанд гарсан тулгуур онол зарчмыг хамарна. Тулгуур лекцийг өөрийн орны шилдэг эрдэмтдээр хөтлүүлж, семинарт оролцохын дээр гадаад орны шилдэг их сургуулиудын сурах бичиг, судалгааны мэдээлэлтэй ажиллана. Тодорхой асуудлыг сонгон авч нарийвчлан судлан, семинарын хичээл дээр өөрийн олж авсан мэдээллээ бусадтай хуваалцаж, илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцоно. Багаар ажиллах үед танаас илтгэх, бусадтай хамтран ажиллаж суралцах чадвар шаардана.Шинжлэх ухааны асуудалд янз бүрийн үзэл санааны үүднээс үнэлэх, шүүмжлэх, нотлох баримтад тулгуурлан тайлбарлах үйлийг гүйцэтгэнэ. Энэ хичээл хүрээлэн буй ертөнцийн үүсэл гарвал, мөн чанар, орчил хувирлын талаар физикийн цогц мэдлэгтэй болоход тань тусална.