ХАА-н судалгаанд радарын мэдээг ашиглах нь

SSSS717 / Магистр

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөдөө аж ахуйн судалгаанд радарын хиймэл дагуулын мэдээг ашиглах, түүний хэрэглээг нэвтрүүлэх гол зорилготой юм. Тус хиймэл дагуулын мэдээг манай оронд өргөн хэрэглэгддэггүй ба тус хиймэл дагуулын мэдээг ашигласнаар хөдөө аж ахуйн салбарт маш өндөр ач холбогдолтой. Жишээлбэл: газар тариалангийн ургац, бэлчээрийн ургамалжилтын гарцыг тодорхойлох гэх мэт.

Товч агуулга

Энэ хичээлээр ALOS, ALOS-2 хиймэл дагуулын мэдээг ашиглах ба хиймэл дагуулын мэдээний онцлог, татаж авах зааварчилгаа, хөдөө аж ахуйд ашиглах мэдлэг мэдээллээс авах болно. Газар тариаланд хэрхэн ургацыг тооцох, мөн ойн бүрхүүлийн өөрчлөлт, ойжуулалтыг тодорхойлох, газар тариалангийн талбайн ангилал (төрлөөр), DEM мэдээний онцлог, газар тариалангийн тохиромжтой газрыг үнэлэхэд уг мэдээг ашиглах зэргийн судална.