Монголын нууц товчооны хэлний судлал
MONG815 / Доктор
Багц цаг: 3
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 4 цаг - 12 хоног
Семинар: -
Лаборатори: -
Бие даалт: 8 цаг - 16 хоног
Зорилго
Дундад үеийн монгол хэлний хамгийн том дурсгалын нэг бөгөөд уран зохиол, түүхийн гайхамшигт дурсгал болохын хувьд нь Монголын нууц товчооны хэлний онцлогийг судалж мэдэх, Монголын нууц товчоо болон сурвалжийн хэлийг судлах арга барил, дундад үеийн монгол хэлний онцлог, түүхэн харьцуулсан судалгаа хийх арга зарчим зэрэгтэй танилцуулах, судалгааны арга барил эзэмшүүлэх зорилготой.
Товч агуулга
“Монголын Нууц Товчоон” хэмээх алдарт зохиол нь монголчуудын түүх, хэл, уран зохиол, угсаатны зүй зэрэг олон мэдлэг ухааны гол сурвалж бичиг билээ. “МНТ”-ны анхны эхийг монгол бичгээр, монгол газар нутагт, монгол хүн Их Монгол улсын хааны зарлигаар бичсэн тул түүний үнэ цэн их юм. “МНТ”-ны дундад үеийн монгол хэлний гол дурсгал болохын хувьд монгол хэлний хөгжлийн эртний онцлогийг улируулан судалж, сэргээн тогтооход ховор чухал хэрэглэгдэхүүн болдог. Түүнчлэн, Их Монгол улсын харьяанд байсан бусад улс үндэстний хэлний судалгаа, тэдгээрийн хэлний харилцан нөлөөлөл, тэдгээр улс үндэстний олон талын судалгаанд онцгой тус хэрэгтэй дурсгал юм. “МНТ”-ны хэлийг судлах нь монгол хэл бичгийн судалгаанд чухал төдийгүй Алтай язгуурын хэлнүүдийн судалгаанд ч зайлшгүй үзэж судлах хэрэглэгдэхүүн мөн болно. Энэ хичээлээр эртний болоод дундад үеийн монгол, түүний улирал хувьслыг хэлний төвшингөөр нь судлахдаа, “МНТ”-ны хэлний баримт хэрэглэгдэхүүнд шүтэж хийх болно.