Цөмийн ба электрон соронзон резонансын спектр судлал

PHYS718 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Соронзон резонансын үзэгдэл, түүний физик, химийн онолын үндсэн ухагдахуунууд, математик гаргалгаа ба туршлагын баримтууд, хэрэглээний тухай мэдлэг олгох.

Товч агуулга

Энэ хичээлээр шингэн, шингэн кристалл ба хатуу бие дэх соронзон резонансын спектроскопийн (цөмийн ба электроны соронзон резонанс) тухай анхны ухагдахуун ойлголтыг өгнө. Тухайн хичээл нь Блохын тэгшитгэлийн хүрээн дэх классик ойлголтоор эхэлж химийн шилжилт болон 2 хэмжээст шилжилтийн спектроскоп, нэг ба хоёр хэмжээст Фурье спектроскоп, “дохионы онол”-ыг танилцуулна. Соронзон резонансын квант механик ойлголтыг өгөхийн сацуу спин Хамильтоныг тайлбарлана. Химийн шилжилтийн терм, түүний скаляр, диполяр, квадруполяр тохиолдлыг авч үзнэ. “Бүтээгдэхүүн-оператор”-ын томъёолол болон туйлшралын шилжилт гэх мэтийн янз бүрийн туршилтуудыг тайлбарлана. Хими, биологи, физик, анагаах ухаан дахь хэрэглээ, уусмал молекулын 3D бүтцийг тодорхойлох, радикалууд болон парасоронзон шилжилтийн металлын электрон бүтэц, дүрслэлийн тухай авч үзнэ. Электроны соронзон резонансын техник нь янз бүрийн парасоронзон органик ба органик биш системийн бүтцийн тухай нарийвчилсан мэдээллийг өгнө.Энэ хичээлээр электрон спин резонансын маш олон жишээ болон хэрэглээг үзүүлнэ. Тухайн хичээл нь математик техник хангалттай материалыг өгөхөөс гадна элементар квант механик, ялангуяа өнцөг момент, спин операторууд, матрицууд гэх мэт ойлголтуудыг жишээгээр үзүүлэх энгийн маягаар тайлбарласан.