Эрх зүйт ёс

JURI712 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хувь хүний үндсэн эрхийг хамгаалах, шударга ёсыг хэрэгжүүлэх, нийгмийн хэв журмыг тогтоох зэргээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай эрх мэдлийг төрд өгдөг. Харамсалтай нь, төрийн байгууллага, албан тушаалтан төрийн эрх мэдлийг дур зоргоор хэрэгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг биш хувийн ашиг сонирхлыг хамгаалах, хувь хүний эрхийг зөрчих эрсдэл ямагт байдаг. Энэ эрсдэлийг багсгах, урьдчилан сэргийлэхэд эрх зүйт ёс чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн бүхий л үйл ажиллагаа хуульд захирагдах бөгөөд хууль нь өөрөө агуулгын болон хэлбэрийн зарчмуудад захирагдсан байхыг эрх зүйт ёс шаарддаг. Энэ хичээлээр оюутан эрх зүйт ёсны түүх, агуулга, онол, шүүмж, шаардлага, хэрэглээний талаарх мэдлэгтэй болж уг мэдлэгээ хэрэгжүүлэх ур чадвар, дадалтай болно.

Товч агуулга

Энэ хичээл нь эрх зүйт ёсыг улс төр, эрх зүйн идеал гэдгээр нь харж, түүнтэй холбоотой үүсдэг тулгамдсан асуудал, маргааныг авч үзэх болно. Дараах сэдвүүдийг судална: (1) эрх зүйт ёсны үндсэн утга, (2) эрх зүйт ёсны түүхэн хөгжил, (3) эрх зүйт ёс ба либерализм, (4) эрх зүйт ёсны тухай улс төрийн барууны болон зүүний үзэл, шүүмж, (5) эрх зүйт ёсны хэлбэрийн болон агуулгын шаардлага, (6) эрх зүйт ёс ба үндсэн хуульт ёс, (7) гүйцэтгэх эрх мэдэл, (8) шүүх эрх мэдэл, (9) хэцүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, (10) олон улсын болон бүс нутгийн түвшин дэх эрх зүйт ёс, (11) эрх зүйт ёсны индекс (12) Монгол улс дахь эрх зүйт ёс.