Экономиксийн үндэс (Ерөнхий суурь)

ECON100 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудад эдийн засгийн онолын ерөнхий ойлголтуудыг танилцуулах, микро
 болон макро эдийн засгийн тоо үзүүлэлтүүдэд энгийн түвшний дүн шинжилгээ
 хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.
 Энэ хичээлийг сонгох оюутнуудын анхааралд: Экономиксийн үндэс хичээл нь эдийн засгийн ба бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээс өөр хөтөлбөр сонгон суралцах оюутнуудад зориулагдсан. Хэрэв оюутан та Эдийн засгийн хөтөлбөрөөр суралцах бол энэ хичээлийн оронд микроэкономиксийн үндэс (ECON101), макроэкономиксийн үндэс (ECON102) хичээлүүдийг сонгох шаардлагатайг анхаарна уу.

Товч агуулга

Микро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд микро эдийн засагт шийдвэрлэдэг
 үндсэн асуудлууд, ойлголтуудтай танилцана. Зах зээлийн тэнцвэр хэрхэн
 тогтдог, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүдийг
 бүтээгдэхүүний шинж чанар, онцлогоос хамааруулан тодорхойлж чаддаг болно.
 Пүүсийн онолын хүрээнд урт ба богино хугацаа, зардлуудын ангилалуудтай
 танилцана. Ашгийн тооцоог хийж чаддаг болно. Бүтээгдэхүүний болон хүчин
 зүйлсийн зах зээлүүд, тэдгээрийн өрсөлдөөний хэлбэрүүд, тухайлбал төгс ба
 төгс өрсөлдөөнт зах зээлүүд, тэдгээрт үнэ тогтох онцлогуудыг зах зээл тус
 бүрд нарийвчлан судална. Эцэст нь зах зээлийн гажуудал, төрийн зайлшгүй
 оролцооны талаар авч үзнэ.
 Макро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд Үндэсний Тооцооны Системээр макро
 эдийн засгийн агрегат үзүүлэлтүүдийг хэрхэн тооцоолдог аргуудыг судална.
 Нийт эдийн засгийн тэнцвэрийг энгийн шугаман загварууд ашиглан
 тодорхойлно. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоог,
 үүнд, эдийн засгийн мөчлөг, инфляци, ажилгүйдэл зэргийг авч үзнэ. Мөнгөний
 болон сангийн бодлогуудын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг
 хэрэгжүүлэх арга замуудыг авч үзнэ. Эдийн засгийн өсөлтийг хэмжих хэмжүүр,
 улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг энгийн түвшинд судална. Түүнчлэн,
 эдийн засгийн гадаад эдийн засагтай хийж буй төлбөр тооцоог хэрхэн
 бүртгэдэг, энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй байдаг зэргийг онолын үүднээс
 авч үзнэ. Монгол улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн динамикийг
 харгалзах сэдэв тус бүр дээр харьцуулан судална.