Банкны эрх зүй

CILA403 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрх зүйн ангийн оюутаныг хоёр шатлалт банкны системийн хүрээнд Төв банк, үндсэн үйл ажиллагааны тухай болон банкны мөн чанар, онцлог, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, олон улсын санхүүгийн байгууллагууд, банкны хөрөнгө, банкинд бүтцийн өөрчлөлт хийх зэрэг банкны эрх зүйн харилцааны зохицуулалтын талаар онолын суурь мэдлэгтэй болгох, түүнийгээ практикт зөв хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

• Банкны эрхзүйг салбар эрх зүйн шалгуураар авч үзэж онолын суурь мэдлэг олгох,; • Олон улсын зарим банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар тодорхой ойлголт өгөх; • Банкны эрх зүйн эх сурвалжуудыг зөв хэрэглэх, үндсэн ойлголт, нэр томъёог тайлбарлах чадвар эзэмших; • Банкны эрх зүйн харилцаанд үүсэж байгаа аливаа асуудалд мэргэжлийн төвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болох; • Банкны эрх зүй хичээлээр олж авсан мэдлэгээ амьдрал, пракикт хэрэглээ болгох чадвар эзэмшүүлэх;