Төгсгөлөг элементийн арга

APMA301 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Физик, техник, инженерийн болон шинжлэх ухааны бусад салбаруудад судлагдах олон үзэгдэл, процессийн математик загвар нь дифференциал болон интеграл тэгшитгэл хэлбэрээр томъёологддог. Төгсгөлөг элементийн аргууд нь дифференциал болон интеграл тэгшитгэлийн тоон шийдийг ойролцоогоор олоход ашиглагддаг бөгөөд шинжлэх ухаан, инженерчлэлийн олон салбарын асуудлуудыг шийдэхэд өргөн хэрэглэгддэг. Энэхүү хичээлийн зорилго нь бодит процессийн модел бодлогыг тооцон бодох математикийн аргуудаар ойролцоогоор бодоход зайлшгүй ашиглагдах онолын болон практик мэдлэг чадвар, програмчлалын аргачлалыг эзэмшин хэрэглэхэд оршино

Товч агуулга

Нэг ба хоёр хэмжээст эллипслэг бодлого дахь төгсгөлөг элементийн арга: абстракт томъёолол, Лакс-Милграмын теорем, төгсгөлөг элементийн огторгуй, дискрет бодлогын локал ба глобал матрицан хэлбэр; Параболлог ба гиперболлог бодлого дахь төгсгөлөг элементийн арга: хагас болон бүтэн дискретчлэх процесс, стандарт бус төгсгөлөг элементийн арга; Шугаман бус бодлогууд