Бизнесийн байгууллагын мэдээллийн системийн хэрэглээ

INTD304 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:: Хичээлийн үндсэн зорилго нь бизнесийн мэдээллийн системийн практик хэрэглээг бүхэлд нь хамрах ба энд бизнес процесс ба мэдээллийн систем, мэдээллийн системийн үндсэн төрлүүд, тэдгээрийн агуулга, үүрэг, ач холбогдлын талаар судалж, үндсэн ойлголтуудыг жишээгээр дамжуулан танилцаж, ойлгож, дүрслэн харуулж улмаар бизнест тэдгээрийг хэрхэн үр ашигтэй, өгөөжтэй хэрэглэх талаар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино. Академик компотенц: Бизнесийн процесс ба мэдээллийн системийн хоорондох уялдаа хамаарлыг шинжлэн тодорхойлж мэдээллийн системийн төрлүүдийг авч үзэх, практик жишээнд тулгуурлан мэдээллийн системийн биенес хэрэглээний талаар мэдлэг ашиглах ур чадварыг эзэмшинэ. Судалгааны компотенц: Бизнесийн мэдээллийн системийн талаар олж авсан онолын мэдлэгтээ үндэслэн бизнесийн хэрэглээг судалж, шинжилгээ хийж, түүнд үндэслэн мэдээллийн системийг сонгох, ашиглах ур чадварыг эзэмшинэ. Ерөнхий компотенц: Бизнесийн асуудлыг функционал нэгжүүдтэй нь системтэй холбон тэдний хоорондох харилцан уялдаа, хамаарлыг судлах, бизнесийн процессийг мэдээллийн системтэй холбон шинжлэх ухааны үүднээс ашиглах замаар үр ашигтай эцсийн үр дүнд хүрэх ур чадварт суралцана.

Товч агуулга

Хичээл нь бүхэлдээ байгууллагын бизнес хэрэглээг дэмжих, менежерүүдийг илүү сайн шийдвэр гаргах шаардлагад тулгуурласан болно. Энэ хичээлээр мэдээллийн системийг бизнесийн байгууллагын бүхий л функционал нэгжүүдийн тухайлбал маркетинг, нягтлан бодох бүртгэл зэрэг нэгжүүдийн үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх, ашиглах талаар судалж энэ тапаар оюутнуудад өргөн хүрээний мэдлэг, чадварыг хүргэнэ. Байгууллагад ашиглаж буй мэдээллийн системийн хүрэзнд бизнесийн мэдээллийн системийн төрлүүд, үүнд ТР8, СКМ8, 8СНМ8, Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем (ЕКР), Хиймэл оюун ухааны интеллеженс (А1), Экспертын систем (Е8), Мэдлэг удирдах систем (КМ18)-ийн үндсийг судална. Бизнес интеллиженс (В1), интеграл системүүд болох болон хамтын ажиллагааны системийн үндсэн ойлголтыг судлана.