Эдийн засгийн захиргааны эрх зүй

PUBL501 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Эдийн засгийн захиргааны эрх зүй хичээлээр оюутанд дараахь мэдлэг, чадварыг олгохыг зорино. Үүнд: - Эдийн засгийн тухай ойлголт, эдийн засгийн сэтгэлгэний түүхэн хөгжил, онолын урсгалууд, төрөөс эдийн засагт оролцох зайлшгүй шаардлага, зорилго, хэлбэр, шалгуурын талаар оюутанд товч мэдлэг өгөх, - Эдийн засгийн эрх зүйн тухай ойлголт, бүтцийн тухай ойлголтыг өгөх, - Эдийн засгийн захиргааны эрх зүй нь захиргааны эрх зүйн тусгай ангийн нэг хэсэг болох бие даасан дэд салбар эрх зүй болох талаар системтэй мэдлэг олгох, - Эдийн засгийн салбарын хууль тогтоомжийг ойлгох, тайлбарлах, хэрэглэх чадварыг эзэмшүүлэх.

Товч агуулга

Тус хичээлээр эдийн засгийн тухай ойлголт, төрөөс эдийн засгийн харилцаанд оролцох онолын үндэслэл, эрх зүйн орчин буюу нийтийн болон хувийн эдийн засгийн эрх зүйн тухай ойлголт, Үндсэн хуулийн эдийн засгийн тухай ойлголт болон түүний эрх зүйн зохицуулалтын агуулга, эдийн засгийн захиргааны эрх зүйн үндсэн ойлголт буюу судлах зүйл, эх сурвалж, бүтэц, эдийн загсийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн хэлбэр, эдийн засгийн захиргааны эрх зүйн дэд институт болох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, тендер, концесс, шударга бус өрсөлдөөний эрх зүй зохицуулалт, эдийн засгийн тусгай ангийн бүрэлдэхүүн болох эдийн засгийн салбарын эрх зүйн зохицуулалт буюу банк санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, ашигт малтмал, дэд бүтцийн салбарын эрх зүйн зохицуулалтыг судална.