Үндсэн хуулийн эдийн засаг
JURI713 / Доктор
Багц цаг: 3
Нийтийн эрх зүйн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 4 цаг - 8 хоног
Семинар: 4 цаг - 8 хоног
Лаборатори: -
Бие даалт: 10 цаг - 16 хоног
Зорилго
Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үндсэн асуудал, улс төр, эдийн засгийн шийдвэр, түүнийг хязгаарлах шаардлагыг таних мэднэ. Нийтийн санхүүгийн Үндсэн хуулийн үндэс, түүний бүрдэл хэсгүүдийг харьцуулан судлах, сайжруулах суурь мэдлэг, чадвар, арга зүй эзэмшинэ. Үндсэн хуулийн эрх зүйн шинэ хандлагаар суралцах, Монгол Улсын Үндсэн хуулийг задлан шинжлэх арга барил эзэмшинэ.
Товч агуулга
Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үндсэн асуудал, (2) Улс төр, эдийн засгийн шийдвэр, түүнийг хязгаарлах шаардлага, (3) Нийтийн санхүүгийн Үндсэн хуулийн үндэс, түүний бүрдэл хэсэг: Үндэсний баялаг, татвар, зээл, улсын төсөв, мөнгөний бодлого, (4) Үндсэн хуулийн реформ: Эдийн засгийн үндсэн хуулийн тухай орчин үеийн хандлага, үндсэн хуулийн дизайн, Монгол Улсын Үндсэн хууль.