Ерөнхий цаг уур 1

META200 / Бакалавр

Багц цаг: 3

Ус, цаг уур судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Цаг уур, амьсгалын талаар суурь ойлголтыг олгоно. Цаг агаарын элементүүд, үзэгдэл, процессын физик мөн чанарыг таниж өдөр тутмын практик амьдралд хэрэглэхээс гадна оюутан өөрийн мэргэших талбартаа ашиглах бүрэн боломжтой. Энэ хичээл нь 1) Байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрийг сонгож буй оюутнуудад ерөнхий мэдлэг; нөгөө талаас 2) Агаар мандлын шинжлэх ухааны салбарт мэргэжил эзэмшихийг зорьж байгаа оюутнуудад удиртгал хичээл болох давуу талтай.

Товч агуулга

Цаг уур, уур амьсгал судлалын үүсэл хөгжил, судлах зүйл, ач холбогдол, тэдгээрийн уялдаа холбоо, дэлхийн агаар мандлын бүтэц, найрлага, дулааны ба чийгийн эргэлт, орон зайн хуваарилалт, уур амьсгалын системийн тухай, уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйлс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан нөхцөлдсөн байдал, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, Тив дэлхийн ба тухайн газар орон, бүс нутгийн öаг уур, уур амьсгал тэдгээрийн онцлог, уур амьсгалын ангилал хийх зарчим, уур амьсгалыг судлахад хэрэглэдэг үндсэн аргуудыг агуулсан байна