Англи хэлний эдийн засаг, бизнесийн орчуулга

ETRA315 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн засаг, бизнесийн холбогдолтой материалыг Англи-Монгол, Монгол-Англи хэлнээ орчуулж сурах, өгүүлбэрийн бүтцийг зөв тодорхойлох, холбогдолт үг хэллэг, нэр томьёо, холбоо үг зэргийг тогтоон, орчуулгын зөв оновчтой хувилбарыг сонгон хэрэглэж сурах; үгчлэх, утгачилах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын төрлүүдийг зөв хэрэглэх дадал чадварыг эзэмших; үгийн сангийн нөөцийг баяжуулах, дүрмийн мэдлэгээ гүнзгийрүүлж сурна.

Товч агуулга

Эдийн засаг, бизнес гэсэн ерөнхий сэдвээр доор дурдсан агуулгын хүрээнд англи-монгол, монгол-англи хоёр хэл рүү ахисан түвшинд бичгийн орчуулга хийж, үг хэллэгийг хэрэглэн хэвших. Үүнд: Бизнесийн удирдлага, зах зээл, зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, компаний бүтэц, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, валютын ханш,үнэт цаас хувьцаа, хүний нөөц, олон улсын худалдаа, эдийн засаг-экологи, эдийн засаг-шинжлэх ухаан, эдийн засаг-нийгэм.