Хэрэглээний математик

APMA201 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь хүрээлэн буй орчин судлал болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн болон математик загварчлалын суурь мэдлэгийн үндсийг өгөх зорилготой. Хичээлээр нэг болон олон хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтууд болон хэрэглээ, ердийн дифференциал тэгшитгэлийн суурь ойлголт, зарим бодит амьдралын загварууд, тэдгээрийг бодох аналитик болон тооцон бодох аргуудыг онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, хэрэглэх боломжтой олон жишээний хамтаар үзэх болно.

Товч агуулга

Олон хувьсагчийн функц, хязгаар, тасралтгүйн тухай, градиент, Гессийн матриц, олон хувьсагчийн нөхцөлт бус экстремум, хоёрлосон болон хоёр давхар интегралууд, давхар интегралууд, тэдгээрийн хэрэглээ, ердийн дифференциал тэгшитгэлийн ерөнхий ойлголтууд, зарим практикийн загварууд, хялбар тэгшитгэлүүдийг бодох аргууд, тооцон бодох аргууд, нөхцөлт экстремум, Матлаб програмыг ашиглах