Телехолбооны үндэс

ECEN207 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь телехолбооны үүсэл түүх, телехолбооны сүлжээний бүтэц архитектур, хэрэглэгчийн терминалууд болон холбох байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчмын тухай үндсэн ойлголттой болж харилцаа холбооны технологын талаар суурь мэдлэгтэй болоход оршино. Мөн түүнчлэн телехолбооны дохио дамжуулах орчин, шугамуудын талаар суралцана

Товч агуулга

Телехолбооны Үүсэл, Түүх, Хөгжил, Телехолбооны Сүлжээний Ерөнхий Бүтэц, Энгийн Телефон Аппаратын Бүтэц, Ажиллагаа, Харилцан Ярианы Хэлхээ, Хэрэглэгчийн Шугамын Дохиолол, Электрон Харилцан Ярианы Хэлхээ, Шугаман бус Квантчлал, Пульс Кодын Модуляц (PCM – Pulse Code Modulation), Тоон Холбох Байгууламжийн Бүтэц, Архитектур, Хэрэглэгчийн Шугамын Интерфейс, Хугацааны ба Орон зайн Холболт, Олон Шаттай Холболт, Бодит Холбох Байгууламжууд, Систем, Дамжуулах Орчин ба Шугам, Үүрэн Холбооны Зарчим, Сүлжээний Ачаалал