Багшийн мэргэжлийн хөгжил

EDUC803 / Доктор

Багц цаг: 3

Боловсрол судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Багш мэргэжлийн онцлог, багшийн мэргэжлийн хөгжил, багшийн хөгжлийн цөм асуудал, багшийн сургалтын технологийн боловсрол, түүний ахиц, багшийн судлан шинжлэх ур чадвар, багшийн сэтгэл зүй, төрх, харилцааны ур чадвар, соёл, ёс суртахууны асуудал. Багшийн ажлын бүтэц, шаардлага, ачаалал, үнэлгээ. Багшийг бэлтгэх, сонгон шалгаруулах, мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудлын талаар судлан дүн шинжилгээ хийж, бодлогын чиг хандлага гаргах чадвар эзэмших ач холбогдолтой. Мөн багшийн сурган хүмүүжүүлэх эрэгцүүлэл хийх арга барилаа сайжруулна.

Товч агуулга

Багш мэргэжлийн онцлог. Бага дунд болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх багшийн ажлын ялгаатай болон төстэй тал. Багшийн мэргэжлийн хөгжил, багшийн хөгжлийн цөм асуудал. Багш өөрөө хөгжих загвар. Багшийн сургалтын технологийн боловсрол, түүний ахиц. Багшийн судлан шинжлэх ур чадвар. Багшийн сэтгэл зүй, төрх, харилцааны ур чадвар, соёл, ёс суртахууны асуудал. Багшийн ажлын бүтэц, шаардлага, ачаалал, үнэлгээ. Багшийг бэлтгэх, сонгон шалгаруулах, мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудал. Сурган хүмүүжүүлэх эрэгцүүлэл. Багш манлайлагч. Багш мөнхийн суралцагч.