Эрүүгийн эрх зүй (тусгай анги)

CRLA201 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусгай ангийн үндсэн асуудал болох тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ногдуулах ялын төрөл, хэмжээ, бусад гэмт хэргээс ялгагдах шинжүүдийн талаар мэдлэг олгох, тодорхой гэмт хэрэгт эрүүгийн эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх, өрсөлдөгч хэм хэмжээг зөв сонгох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндэслэлийг тогтоох, хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөв сонгох, ял ногдуулах, эрүүгийн хариуцлага ба ялаас чөлөөлөх ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэх, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах, эрүүгийн эрх зүйн хамгаалалтын онцлогийг танин мэдэж, тодорхой хэргийг шийдвэрлэхэд шударга, энэрэнгүй ёсны зарчмын үүднээс хандах, эрүүгийн эрх зүйн хэрэг шийдвэрлэх өөрийн гэсэн итгэл үнэмшил бий болгох

Товч агуулга

Тусгай анги түүний тогтолцоо, гэмт хэргийн зүйлчлэл учир холбогдол, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний хувийн, жлс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэргүүдийг үзнэ.