Уран зохиолын найруулга зүй

LITE452 / Бакалавр

Багц цаг: 2

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Уран зохиол бол үгийн урлаг юм. Уран зохиолын үг, хэлний ид шидээр дүрийг амилуулж түүгээрээ дамжуулан хүний амьдралын үзэгдлүүдийг гадаад талаас төдийгүй дотоод тал тэрчлэн хүний санаа сэтгэлийн дотоод ертөнцийн нууцад нэвтрэн ордог болохыг ойлгуулах. Иймд уран зохиол дүрслэх боломж, дүрслэлийн цар хүрээ, нээн харуулах боломжоороо урлагийн бусад төрлөөс давуу болохыг батлах.

Товч агуулга

Уран зохиолын найруулгад зохиолчийн уран бүтээлийн үзэл санаа, уран сайхны онцлогууд зохиолын ерөнхий үзэл санаа, зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, тухайн зохиолын агуулга, өгүүлэгдэхүүн, тэдгээрийн мөн шинж чанарууд тэрчлэн уран сайхны дүрслэх хэрэглүүрийн нийтлэг нийцтэй байдал, хэлээр дүрслэх, илэрхийлэх асуудлууд бүхэлд нь авч үзнэ. Зохиолыг уран сайхан, ойлгомжтой, тансаг хөг аялгуутай, утга төгөлдөр, нэгэн цогц логик байгууламж болгодог хэлний хүчин зүйл болох талаас нарийвчлан судлах. Зохиолч бүрт өвөрмөц байдлаар төлөвшин бүрэлдсэн давтагдашгүй онцлог шинжийг судлах.