Олон улсын татварын эрх зүй

INTL401 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын татварын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд олон улсын татварын эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, олон улсын татварын харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд олон улсын татварын эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутанд олон улсын татварын эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Олон улсын татварын эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох олон улсын татварын эрх зүйн түүхэн хөгжил, ойлголт, онолын чиг хандлага, тогтолцоо, эрх зүйн харилцаа, давхар татвар, стандарт, гэмт хэрэг, эко татвар, субъект, объект, эх сурвалж, зарчим, аргачлалын талаар ойлголт өгч, олон улсын татварын үйл ажиллагаанд татварын хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.