Сэтгэл зүйн зөвлөгөөний үндэс

PSYC223 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарсан хувь хүн, хүүхэд, гэр бүлийн хүмүүст эерэгээр нөлөөлөх, асуудлаа шийдвэрлэхэд туслах, зөв шийдвэр гаргахад чиглүүлэх, амьдралын зөв дадал зуршилтай болоход сэтгэл зүйн зөвлөгөөний арга техник, зарчмуудыг оновчтой хэрэглэх ур чадварт суралцах нь хичээлийн гол зорилго юм. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний арга техникийг танин мэдсэнээр онолын мэдлэгээ хэрхэн ашиглах талаар олон талын мэдлэгийг өөртөө бий болгоно. Хичээл нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үүнд: 1. Хувь хүний болон гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, зөв оновчтой арга замыг олоход хэрхэн туслах вэ? 2. Хувь хүний асуудалд сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн нөлөөлөх вэ? 3. Хувь хүний асуудлыг зан үйлийн аргаар хэрхэн өөрчлөх вэ? 4. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хэрхэн сэтгэл судлалын судалгааны арга, оношилгоо, туршилтыг хэрэглэх вэ? 5. Сэтгэцийн эмгэг болон сэтгэл зүйн төрөл бүрийн өвчнүүдийг хэрхэн оношлох вэ? 6. Психоаналитик, гештальт, хүмүүнлэг сэтгэл судлалын аргуудаар хэрхэн хэрхэн сэтгэл зүйн зөвлөгөөг явуулах вэ?

Товч агуулга

Сэтгэл зүйн зөвлөгөөний судлагдахуун нь сэтгэл зүйн зөвлөгөөний үндэс, сэтгэл зүйн зөвлөгөөний онол арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөөн дэхь орчин цагийн асуудлууд, сэтгэл зүйн гэмтэл траума ба хямрал, сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн техник, сэтгэл зүйн зөвлөгөөний ёс зүй ба зөвлөхийн үүрэг, үйлчлүүлэгч төвт сэтгэл зүйн зөвлөгөө, экзистенциал сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйлийн сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн сэтгэл зүйн зөвлөгөө, психоаналитик сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө, бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө, донтолтын сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг авч үзнэ.