Хөдөлмөрийн эрх зүй

CILA302 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцаа түүнээс уламжлан үүссэн бусад харилцааны мөн чанар, эрх зүйн зохицуулалтын талаар шинжлэх ухааны онолын мэдлэг олж, улмаар онолын мэдлэгтээ тулгуурлан хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтын ач холбогдлыг танин мэдэх, тайлбарлах, амьдрал практикт хэрэглэх, байгууллага иргэдэд хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сонгож хэрэглэх, судалгаа шинжилгээний ажил хийх арга зүйг эзэмшин, хөдөлмөрийн эрх зүйн аливаа асуудлыг уламжлал, шинэчлэлийн хүрээнд авч үзэн, тухайн асуудлыг шийдвэрлэхдээ эрх зүйн үүднээс ханддаг болох.

Товч агуулга

Хөдөлмөрийн эрх зүйн ойлголт үндсэн асуудлууд, Хөдөлмөрийн эрхзүйн харилцаа, Хамтын гэрээ хэлэлцээр, Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлс, олговрын зохицуулалт, Ажил амралтын цаг, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, Ажилтанд ногдуулах хуульзүйн хариуцлага, Хөдөлмөрийн маргааны онол практикийн асуудлыг судална.