Физик сургалтын онол, арга зүй

PHED300 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Их сургуулиар бэлтгэгдэж байгаа багш мэргэжилтний мэргэжлийн гол хичээл нь “Мэргэжлийн дидактик”-ийн хичээл байдаг. Физик дидактик -1 хичээлийн зорилго нь физик дидактикийн орчин цагийн онолын үндэстэй танилцаж улмаар сургуулийн бодит амьдралд физикийн хичээлийг явуулах практик үйл ажиллагаанд суурь болох шинжлэх ухааны үндэслэлтэй баримжааг оюутнуудад олгоход оршино. Физикийн дидактикт физикийг сурах болон багшлах үйл ажиллагааг физик, сурган, суралцахуйн сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны зааг дээр авч үздэг. Дунд сургуульд заагддаг физикийн хичээл нь ерөнхий боловсрол олгох сургалтын нэг салшгүй хэсэг учир энэ асуудлыг монголын бага, дунд боловсролын шинэчлэл, улмаар дэлхий түвшинд явагдаж буй бүх нийтийн суурь боловсролын шинэчлэл, сургалтын чанарын асуудалтай холбон авч үзнэ.

Товч агуулга

Уг хичээлд нийгмийн хөгжил- боловсролын шинэчлэл- киррикюлимийн хөгжил- багш мэргэжилтний ур чадварын өөрчлөлт гэсэн уяалдаа холбоонд физикийн хичээл гэсэн ухагдахууны агуулгыг хөндөж физикийн хичээлийн хэрэгцээ шаардлага, зорилго, зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг орчин цагийн байгалийн ухаан, тухайлбал физик дидактикийн онолын үндэстэй танилцана. Физик дидактик-1 хичээлийн агуулга нь физикийн багшийн ангид орох мэргэжлийн бусад хичээлүүд дээр нарийвчлагдан гүнзгийрэх болно.