Сэтгүүл зүйн судалгааны арга зүй

JOUR618 / Магистр

Багц цаг: 2

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь докторант сэтгүүл зүйн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг яаж судлах, ямар аргуудыг хэрэглэх талаар үндсэн мэдлэг ойлголттой болохын сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлд түгээмэл хэрэглэдэг харьцуулан судлах арга, анализ ба синтез, индукц ба дедукц, контент-анализ, түүхчлэн үзэх арга, диахрон ба синхрон, социологийн судалгааны зарим аргыг эзэмших тодорхой дадал чадвартай болгоход оршино. Мөн монголын сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийн өнөөгийн байдал, онцлог, тулгамдсан асуудлуудын талаар тодорхой мэдлэгтэй болно.

Товч агуулга

Сэтгүүл зүйн судлал үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлс, урьдач нөхцөл бүрдсэн онцлог. Сэтгүүл зүйн судлалын хөгжлийн үндсэн үе шат, тус бүрийн онцлог шинж, судалгааны арга ба арга зүй, ОНМХ-ийг судлахад өргөн хэрэглэх нийтлэг аргууд, монголын сэтгүүл зүйн судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, хэтийн төлөв, сэтгүүл зүй судлаачдын бүтээлийн тойм, онцлог. Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн чиглэлээр хийгдсэн томоохон судалгаануудын бүтэц, агуулга, арга зүй, ололттой ба дутагдалтай талууд.