Харьцуулсан эрх зүй

JURI429 / Бакалавр

Багц цаг: 2

Хувийн эрх зүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хичээлийн зорилго: • Эрх зүйн орчин үеийн нийтлэг зарчим, жишиг хандлагыг мэдэх • Өөрийн орны эрх зүйн тогтолцоог бусад улсын эрх зүйн тогтолцоотой харьцуулан судлах чадвар эзэмшүүлэх • Эрх зүйн харьцуулалт хийх арга зүйд суралцах • Монгол улсын эрх зүйн тогтолцооны онцлогийг мэдэх

Товч агуулга

Хичээлийн товч агуулга: • Харьцуулсан эрх зүй, түүний хөгжлийн тойм, арга зүй, мөн чанар, хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь болон эрх зүйн соёлын асуудал • Дэлхийн улсуудын эрх зүйн тогтолцоо, түүний шалгуур, хэв маяг, бүтэц, эх сурвалж, тэдгээрийн хөгжлийн түгээмэл хандлага • Эрх зүйн үндсэн бүл (common law, civil law), тэдгээрийн онцлог шинж, үзэл санаа, түүхийн гол эх сурвалжууд ба өрнийн эрх зүйт ёсны зарчим, соёлууд • Улс орнуудын эрх зүйн сургалт, хууль зүйн ажил, мэргэжлийн харьцуулалт ба үндэсний эрх зүй дэх инфра бүтэц • Харьцуулсан эрх зүйд томоохон байр суурь эзлэх улс орнуудын эрх зүй