Олон улсын бизнес ба худалдаа

COMR801 / Доктор

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь докторант нарын олон улсын бизнес, худалдааны онолын мэдлэгийн хүрээг тэлж, бизнесийн практикт тулгарч болох бодлогын аливаа асуудлыг онолд тулгуурлан судлан шинжилж, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэх ур чадварыг эзэмшүүлэх үндсэн зорилготой. Академик компетенц:  Олон улсын худалдаа, бизнесийн талаархи мэдлэгийн хүрээгээ тэлж, олон улсын худалдаа бизнесийн холбогдолтой мэдээлэл, судалгаа шинжилгээний бүтээлүүдийгсудлах, ойлгох, тайлбарлах, задлан шинжлэх, өөрийн ажил хэрэгт бүтээлчээр ашиглах ур чадварыг эзэмшинэ.  Олон улсын худалдаа, бизнесийн зүй тогтлын талаар мэдлэг эзэмшиж, цаашидбие даан гүнзгийрүүлэн судлах,харьцуулан судлах, үнэлж дүгнэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай болно. Судалгааны компетенц: Олон улсын худалдаа, бизнесийн талаарх мэдээ, мэдээллийг ашиглантаамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийх, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, боломжит хувилбарыг санал болгох, бодлогынбаримт бичиг боловсруулах, шийдвэр гаргахчадвартай болно. Ерөнхий компетенц: Мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал санаан дээр төвлөрч шалгах, харьцуулан сонгох чадвартай болно.

Товч агуулга

Энэхүү хичээл нь түргэн хурдацтай даяаршил, өөрчлөлтүүдийн нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж буй олон улсын худалдаа, бизнесийн гол асуудлуудыг судлан үзнэ. Хичээлийн үндсэн зорилго нь оюутны аливаа асуудлыг олж тодорхойлох, судлан шинжлэх, глобаль худалдаа, бизнесийн орчинд ажил хэргээ явуулах чадварыг нь дээшлүүлэхэд чиглэж байгаа юм. Бас дэлхий дахинд өрнөж буй даяарших үйл явцын үнэн дүр төрх, дэлхий ертөнцийн улам бүр өсөн нэмэгдэж буй харилцан хамаарлыг нээн харуулахад чиглэж байгаа юм. Үүний тулд оюутнууд (1) үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадвар, (2) худалдаа ба бизнесийн харилцан хамаарал, (3) үндэстэн дамнасан корпорациулын үйл ажиллагаа, (4) худалдаа, бизнесийн бодлого, зохицуулалт зэрэг худалдаа бизнесийн чухал бөгөөд зүй тогтлын шинжтэй асуудлуудын талаар судалгааны ажлуудтай танилцах болно. Хичээлийн төгсгөлд оюутнууд олон улсын худалдаа, бизнесийн хөгжлийн хандлага, харьцангуй даваа тал болон өрсөлдөх чадвар, худалдааны нөхцөл байдлыг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар суурь мэдлэгтэй болж, үндэсний худалдааны бодлогыгойлгох, судлан шинжлэх чадвартай болно.